Хятадын 11 дэх сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган 3-р сарын 5-ны үдээс өмнө Бээжинд чуулав. Хятадын Рэнь Минь Ри Бао сонин мөн өдөр "ардын хүсэлтийн дагуу, түмний найдлагыг хүсэрдүүлэхгүй " гарцагтай өгүүлэл нийтэлж, чуулганы чуулсанд цогтой халуун баяр хүргэлээ.
Өгүүлэлд тэмдэглэхдээ, Хятадын өнцөг булан, олон салбараас ирсэн 3000-гаад төлөөлөгчид ард түмний хүсэл найдалгыг төлөөлж, төрийн хэргийг хамтаар зөвшөлцөн, том төлөвлөгөөг цугдаа хэлэлцэн, хэтийн хөгжлийг судлан ярилцаж, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байна. Энэ нь бүх Хятадын үндэстнүүдийн ард түмний улс төрийн амьдрал дахь том үйл хэрэг болж байна гэжээ.
Өгүүлэлд цааш нь тэмдэглэхдээ, чуулга нь засгийн газрын ажлийн тайлан, БХАТИХ-ын байнгын хорооны ажлийн тайлан, Адын дээд шүүх, Ардын дээд прокурорийн газрын ажлын тайлан зэргийг сонсож, хянан хэлэлцэнэ. Улс ардын аж ахуй, нийгмийн хөгжлийн төлөвлөгөө, санхүүгийн төсвийг хянан шалгаж, батлан зөвшөөрнө. Төрийн зөвлөлийн байгууллагын өөрчлөлтийн төсвийг хянан хэлэлцэнэ. Төрийн байгууламжийн шинэ ээлжийн удирдах бүрэлдэхүүнийг сонгон гаргах зэрэг болно. Эдгээр нь бүр дэлхий нийтийн анхаарлын төвд орсон хэлэлцэх чухал сэдэв юм. Энэ удаагийн чуулган нь Хятадын онцлогтой социалист үйлсийг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх нь дамжиггүй юм гэжээ. \Хүчит орчуулж, Баясгалан хянав\
|