Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэн Жябао 5-ны өдөр Бээжинд хэлэхдээ, шинэ онд Хятад улс бие даан эзэн мэдсэн энх тайванч дипломат бодлого баримталж, энх тайванч хөгжлийн зам баримтлан, харилцан ашигтай хамтаар ашиг хүртэх нээлтэй стратеги хэрэгжүүлж, өнө удааны энх тайванч, хамт цэцэглэн хөгжсөн эвсэг зохицонгуй дэлхий ертөнц байгуулахыг ахиулах болно гэжээ.
Ерөнхий сайд Вэнь Жя бао 5-ны өдөр шинэ сонгуулийн БХАТИХ-ын анхны жил тутмын ээлжилт хурал дээр засгийн газрын ажлын тайлан хийхдээ ингэж илэрхийлсэн юм. Шинэ сонгуулийн засгийн газарт энэ оны засаг хэрэгжүүлэх санал дэвшүүлэхдээ Вэн Жябао хэлэхдээ, хөгжингүй орнуудтай харилцаагаа хөгжүүлэхээр чармайж, олон талт гадаад харилцааг идэвхтэй хөгжүүлж, халуун цэгийн чухал асуудал болон дэлхийн чанартай асуудлын зүй зохистой зохицуулагдахыг ахиулж, Хятадын иргэд болон хуулийн этгээдийн гадаад дахь хууль ёсны эрх ашгийг хамгаалах хэрэгтэй гэжээ.
Өнгөрсөн таван жилд Хятадын тал бүрийн гадаад харилцаа чухал ахицтай болсон байна. Хятад улс бас олон талт гадаад харилцааны ажиллагааг олонтоо амжилттай зохион явуулсан. Олон улсын төрөл бүрийн шинэ өрсөлдөөн сорилтод зүй зохистой хандаж, дэлхийн чанартай асуудлыг зохицуулахад идэвхтэй оролцож, олон улсын болон бүс нутгийн халуун цэгийн асуудлыг зохицуулахад бүтээлч үүрэг гүйцэтгэсэн байна гэж тэрээр цохон тэмдэглэжээ. \Гэрэлт орчуулж, Буян хянав\
|