• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-05 17:03:10    
Хятад улс бүтээгдэхүүний чанарын аюулгүйн ажлыг эрчимжүүлнэ

Хятадын Олон Улсын Радио

      Хятад улс бүтээгдэхүүний чанарын аюулгүйн ажлыг эрчимжүүлж, экспортолсон бүтээгдэхүүнийг итгэл хүндтэй байлгана гэж Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 5-ны үдээс өмнө Бээжинд чуулсан шинэ сонгуулийн БХАТИХ-ын анхны чуулганд засгийн газрын тайлан хийхдээ тэмдэглэжээ.

      Тэрээр хэлэхдээ: Хүнсний бүтээгдэхүүн, хэрэглээний барааны аюулгүйн чанарын шаардлага болон түүнийг шалган байцаах арга барилын шалгуур бүхэнд олон улсын стандарт хэрэгжүүлнэ.

     Хүний эрүүл мэнд болон аюулгүйн бүтээгдэхүүнтэй холбоотой үйлдвэрлэлийн зөвшөөрлөл олгох болзол болон зах зээлд оруулах баримжааг дээшлүүлэх хэрэгтэй. Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэл зэрэг гол хянан удирдах ажлыг эрчимжүүлж, импорт экспортын барааны чанарыг чанд шалгах хэрэгтэй гэж Вэнь Жябао онцолжээ.\Баясгалан орчуулж, Буян хянав\