Хятад улс гадаадад нээлттэй байлгах түвшнээ дээшлүүлж, гадаадад нээлттэй байлгах цар хүрээгээ өргөтгөнө гэж Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жя бао 5-ны өдрийн үдээс өмнө Бээжинд чуулсан шинэ ээлжийн сонгуулийн БХАТИХ-ын анхны чуулганд засгийн газрын тайлан хийдээ тэмдэглэжээ.
Тэрээр хэлэхдээ: Хятад улс импортыг идэвхтэй өргөтгөж, тэргүүний техникийн төхөөрөмж, чухал түүхий материал болон зангилаа сэлбэг хэрэгсэл, эд анги импортлохыг голдуу нэмэгдүүлнэ. Үүниий зэрэгцээ гадаадын хөрөнгийг ашиглан үйлдвэрийн бүтэц болон бүс нутгийн байршлыг шилдэгжүүлж, үйлчилгээний ажил төрлийг гадаадад нээлттэй байлгахыг тогтуунаар ахиулна гэжээ.
2007 онд Хятад улсын импорт экспортын нийт хэмжээ 2 триллион 170 тэрбум ам.долларт хүрч, дэлхийд 6-р байранд байснаасаа 3-р байранд орсон байна.\Баясгалан орчуулж, Буян хянав\
|