Хятадын Худалдааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Шиньпэй 5-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятадын экспортолж байгаа газрын тосны ордын заадасгүй ган хоолойгоос хямдаар борлуулахын эсрэг болон нөхвөрийн эсрэг татвар татахаар Канад шийдвэрлэсэнд Хятадын тал хатуу эсэргүүцэл илэрхийж байна гэжээ.
Хятадын заадасгүй ган хоолойн аж ахуйн нэгж бол дээд хэмжээний өрсөлдөх чадал бүхий аж ахуйн нэгж бөгөөд зах зээлийн эдийн засгийн нөхцөлд үйл ажиллагаагаа явуулж, Засгийн газраас өдөр тутмын үйл ажиллагааанд нь оролцлого хийдэггүй, зах зээлийн үнийг нь тогтоодоггүй юм. Канадын талын шийдвэр нь ямар ч үндэслэлгүй бөгөөд Канадын дотоодын хуулийн холбогдох заалтад ч нийцэхгүй бүрөсмөн буруу зүйл юм гэж тэр тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж,Баясгалан хянав.\
|