
Макро зохицуулалтын хэмжээ, гол тал, хүчнийг зохистой байлгаж эдийн засгийн нэн сайн нэн түргэн хөгжихэд тус дөхөм үзүүлэх хэрэгтэй гэж Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэн Жябао 4-ний өдөр Бээжинд илэрхийлжээ.
Вэн Жябао Хятадын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн 11 дэх сонгуулийн Бүх Хятадын Хорооны анхдугаар чуулганд оролцож байгаа гишүүдийг эргэн үзэж, тэдний хэсэг хуваан ярилцахад оролцохдоо илгэж илэрхийлжээ.
Вэн Жябао хэлэхдээ, 30 жил өөрчлөлт хийж нээлттэй байх бодлого хэрэгжүүлээд Хятад улс нь хүчирхэг их матер техникийн суурьтай болж, дотоодын эрэлт хэрэгцээгээ нэмэгдүүлэх, бүтцийн зохицуулалт хийх, бие даан шинийг санаачилан бүтээх, ардын амьдрлыг сайжруулах зэрэг талаар бүр нөөц хүчин их байж, эдийн засгийн хөгжилд орон зай их байна. эдгээр нь энэ онд эдийн засгийн ажлыг сайн хийхэд ашигтай нөхцөл бүрдүүлж өгсөн байна гэжээ.
Макро зохицуулалтын хэмжээ, гол тал, хүчинг зохистой байлгаж эдийн засгийн нэн сайн нэн түргэн хөгжихэд тус дөхөм үзүүлэх хэрэгтэй гэж Вэн Жябао цохон тэмдэглэжээ.
4-ний өдөр Ү Бангүө, Жя Чинлинь, Ли Чанчүнь, Ши Жиньпин, Ли Кэчян, Хэ Гүэчян, Жөү Юнкан нарын зэрэг нам төрийн удирдах хүмүүс УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны анхдугаар чуулганд оролцож байгаа гишүүдийг эргэн үзэж, тэдний хэсэг хуваан ярилцахад оролцон УТЗЗ-ийн гишүүдтэй хамт улс орны хэргийг хэлэлцсэн байна. \Гэрэлт орчуулж, Пэрлаймаа хянав\
|