• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-05 18:17:44    
"Хоёр чуулган" нь Хятадын Европын Холбооны Худалдаачдын Нийгэмлэгийн анхаарлыг татаж байна

Рэнь Минь Ри Бао Сонин

       Бээжинд хуралдуулж байгаа БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган болон УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны жил тутмын ээлжит чуулган нь Хятадын Европын Холбооны Худалдаачдын Нийгэмлэгийн анхаарлыг их татаж байна.

      Хятадын Европын Холбооны Худалдаачдын Нйигмэлэгийн дарга Ү Дэкэ 4-ний өдөр Бээжинд хэлэхдээ, "Хоёр чуулган" нь бодитой нарийн ширийн арга барилаар Хятадын эдийн засгийн өсөлтийн загвар хэрэгжүүлэх өөрчлөлтийг төвлөрүүлэн судлан хэлэлцэж, хэрэгжүүлж болохуйц төсөл дэвшүүлж Хятадын хөрөнгө оруулалтын орчин ахуйд холбоотой олон хэлэлцэх хэргийг зохицуулахыг Европын холбооны аж ахуйн нэгжүүд хүсэж байна гэжээ.

      Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг ярих үе Ү Дэкэ хэлэхдээ, Хятадын Европын Холбооны Худалдаачдын Нийгэмлэгийн гишүүд засгийн газрын шинэ бүтэц болон үүргийг хүсэн хүлээж байна, үүний зэрэгцээ өөрчлөлтийн эдгээр арга хэмжээнүүд нь засгийн газрын үйлчилгээний түвшинг дээшлүүлж, санал нэгтэй бодлого байх болон энэ бодлогын цаашид үргэлжлэх чанарыг батлахыг хүсэж байна гэжээ.\Буян орчуулж, Баясгалан хянав\