• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-05 18:20:03    
Орлого багатай гэр бүлийн орон сууцны нөхцөл бололцоо сайжирч байна

Синьхуа Агентлаг

      Барилгын Яамнаас тун саяхан сурвалжлагчийн ойлгож мэдээлснээр, 2007 оны эцэс гэхэд, Хятад улсын нийт 950 мянган бага орлоготой гэр бүлийнхэн гэр байшинг хямдаар түрээслэх дүрмийн ачаар орон сууцны нөхцөл бололцоогоо сайжруулсан байна.

      Гэр байшинг хямдаар түрээслэх дүрэм бол засгийн газраас ядуу мөртөө орон сууцны бэрхшээлтэй гэр бүлд хямдаар түрээсэлж болох гэр байшин юм уу гэр байшин түрээслэх нөхвөр олгодог дүрэм юм. Хятадын засгийн газрын төлөвлөгөөний дагуу, 2010 он гэхэд, Гэр байшинг хямдаар түрээслэх дүрмийг хэрэгжүүлэх цар хүрээнд бага орлоготой орон сууцны бэрхшээлтэй бүх гэр бүлийг хамруулах болно.

     Хятад улсын ерөнхий сайд Вэнь Жябао 5-ны өдөр БХАТИХ-ын чуулган дээр засгийн газрын ажлын тайлан илтгэл хийх үе хэлэхдээ, энэ онд төв санхүүгийн гэр байшинг хямдаар түрээслэх дүрмийг хэрэгжүүлэхэд 6 тэрбум 800 сая юаний хөрөнгө мөнгө оруулах нь өнгөрсөн жилээсээ 1 тэрбум 700 сая юань нэмэгдэх болно. Орон нутгийн шат бүрийн засгийн газрынхан ч энэ талын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хэрэгтэй гэжээ.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\