• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-05 18:23:11    
Хоёр эргийн харилцааг энх тайвнаар хөгжүүлэх гол талыг бариж, Тайвань районд энх тайван эрэлхийлэх хэрэгтэй дарга Хү Жиньтао онцолжээ

Хятадын Олон Улсын Радио

      Хятад улсын дарга Хү Жиньтао 4-ний өдөр Бээжинд хэлэхдээ: хоёр эргийн харилцаа болон энх тайван хөгжлийн гол талыг бат баримталж, хоёр эргийн эх орон нэгтэй ах дүү нарт аз жаргал эдлүүлж, Тайваний хоолойн районыг амгалан тогтуун байлгаж, улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж, Хятадын үндэстнүүдийн язгуур ашгиг сонирхолыг хамгаалах хэрэгтэй гэжээ. Мөн өдийн үдээс хойш арван нэгдэх удаагийн сонгуулийн УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны анхдагч чуулганд оролцож байгаа Хятадын Гоминдан намын хороо, Тайваний ардчилсан автономит холбоо, бүх Хятадын Тайваний эх орон анх дүү нарын холбооны гишүүдтэй уулзахдаа Хү Жиньтао дээрх үгээ хэлжээ.

      Хү Жиньтао цааш нь хэлэхдээ: Тайваний аль ч улс төрийн нам нь, хоёр эрэг нэг Хятад улсад харьяалагдахыг хүлээн зөвшөөрдөг л бол бид тэдэнтэй яриа хэлцэл хийхэд бэлэн байна. Хэлэлцээ хийхэд эрх тэгш байр суурьтай, хэлэлцэх сэдэв нээлттэй бөгөөд ямар асуудлыг ч хэлэлцэж болно гэжээ.

      "Тайванийг тусгаар тогтнуулах" гэсэн хагалан бутаргах үйл ажиллагаа нь улс орны нэгдлийг хамгаалах Хятадын үндэстнүүдийн санаа зоригоос няцсан болохоор гарах зам байхүгүй бөгөөд ялагдах тавилантай л юм. Бид "Тайванийг тусгаар тогнуулах" гэсэн хагалан бутаргах үйл ажиллагааг эсэгүүцэж, яасан ч буулт хийхгүй юм гэжээ. \Баясгалан орчуулж Номин хянав\