Арван нэгдэх сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган 5-ны үдийн өмнө Бээжинд хуралдав. Улсын дарга Хү Жиньтао, тэрчлэн Ү Бангүэ, Вэнь Жябао, Жя Чинлинь, Ли Чанчүнь, Ши Жиньпин, Ли Кэчян, Хэ Гүэчян, Жөү Юнкан нарын зэрэг нам төрийн удирдагчид 3000 орчим БХАТИХ-ын төлөөлөгчдийн хамт чуулганы нээлтийн хуралд оролцов. Хурлыг БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангүэ даргалав.
Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао бүрэн эрхийн хугацаа нь дуусах гэж байгаа энэ сонгуулийн засгийн газрын өмнөөс чуулганд засгийн газрын ажлын тайлан хийж, таван жилд засаг хэрэгжүүлсэн олот амжилтыг нэгтгэн дүгнэж, шинэ сонгуулийн засгийн газарт 2008 онд хэрэгжүүлэх санал өргөн дэвшүүлэх болно.
5—18 –ны өдрүүдэд хуралдах энэ чуулганаар засгийн газрын ажлын тайлан, төлөвлөгөө төсвийн тайлан, БХАТИХ-ын байнгын хороо, Ардын дээд шүүх, Ардын дээд прокурорын жил тутмын ажлын тайлан тэрчлэн Төрийн зөвлөлийн байгууламжийн өөрчлөлтийн төсөл зэргийг хэлэлцэх болно.\Урангоо орчуулж, Баатар хянав\
1 2
|