Хятад улсын дарга Хү Жиньтао 6-ны өдөр үг хэлж, Нэг орон хоёр систем, Шянганчууд шянганаа удирдах, Аомэнчууд Аомэнээ удирдах, дээд хэмжээнд өөртөө засах чиг шугам бол бүрмөсөн зөв оновчтой юм. Шянганы эх орон нэгтэй хүмүүс, Аомэний эх орон нэгтэй хүмүүст Шянган Аомэнээ сайн удирдаж сайн байгуулж чадах оюун ухаантай, хүчин чадалтай. Агуу их эх орон бол хэзээ ч Шянган Аомэний цэцэглэн хөгжиж тогтвортой байхын эрс бат түшиг мөн гэснийг Шянган Аомэний эх орныхоо мэдэлд шилжсэнээс хойших бодит байдал бүрэн харуулж байна гэжээ.
Хү Жиньтао 6-ны үдээс хойш Бээжинд 11-р сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган болон УТЗЗ-ын 11 дэх сонгуулийн бүх Хятадын хорооны анхдугаар чуулганд оролцож байгаа Шянган Аомэн районы төлөөлөгч болон гишүүдтэй уулзсан байна. \ Пэрлаймаа орчуулав.\
|