Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны орлогч гүйцэтгэч дарга Лю Жинминь 5-ны өдөр Бээжинд хэлэхдээ: Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хороо Олимпийн наадмын эцсийн төсвийг боловсруулж байна. Төсвийг 5-р сард албан ёсоор нийтлэхээр байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ: Бээжингийн Олимпийн наадмын зах зээлийг нээн хөгжүүлэх ажил дууслаа. Олимпид хэрэглэх 2 тэрбум гаруй ам.долларыг ч үндсэндээ бэлэн болголоо. Одоо эцсийн төсөв хийж байна гэжээ. \Баясгалан орчуулж, Буян хянав\
|