Энэ жил Хятадын юмны ханш өсч байснаасаа буурах юм байна. Төсөөлөхөд CPI-ын нэмэгдлийг 4.8 хувийн дотор тогтоон барих болно гэж Хятадын Худалдааны Яамны сайд Чэнь Дэмин 5-ны өдөр Бээжинд илэрхийлэв.
Чэнь Дэмин сурвалжлагчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, өнгөрсөн оны юмны үнийн өсөлт энэ жилд нөлөөлнө. Энэ жилийн эхний хагаст, ялангуяа 1-р улиралд юмны үнийн өсөлтийн хэмжээ нилээд их, гэвч сүүлийн хагас жилд өсөлтийн хэмжээ аажмаар буурна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, энэ жилийн юмны үнийн өсөлтийг шийдэх тогтворгүй хүчин зүйл олон бий. Дэлхийн эдийн засаг буурч, дотоодын үйлдвэрлэлийн өртөг нэмэгдэх тэрчлэн бүтцийн чанартай өсөлт их байж, ялангуяа олон улсын нефть, үр тариа, тэрчлэн хүнсний тосны үнэ ханшинд хэрэв ихээхэн донслолт гарахад хүрвэл энэ нь бүр энэ жилийн үнийн түвшинд нөлөө учруулах болно гэжээ. Өнөө юаний ханш цаашид өсч байгаа нь импортын өртгийг бууруулна, энэ нь юмны үнийн өсөлтийг тогтоон барихад үүрэг гүйцэтгэнэ гэж тэрээр цааш нь илэрхийлсэн байна. \Урангоо орчуулж, Буян хянав\
|