Хятад улсын үйлдсэн сарыг тандагч "Чан э нэгдүгээр"-ийн өнөөгийн байдал маш сайн байна. Зураг төслийн ажиллах хугацаа нь хэдийгээр нэг жил боловч бодитой ажиллах хугацаа нь лавтай нэн урт болно гэж Хятад улсын сарыг тандагч дагуулын системийн ерөнхий командлагч бөгөөд ерөнхий инженер Е Пэйжянь 5-ны өдөр Бээжинд мэдээлэв.
Тэрээр танилцуулж хэлэхдээ, 2-р сарын 21-ний өдөр "Чан э нэгдүгээр" дагуул сар хиртэх шалгалтыг саадгүй туулж, бараан сүүдэртэй районаас амжилттай нисэн гарсан байна. Энэ жилийн 8-р сард "Чан э нэгдүгээр" дагуул сар хиртэх урт хугацааг өнгөрүүлж нэн хатуу шалгалтыг туулах болно гэжээ. \Урангоо орчуулж, Буян хянав\
|