Арван нэгдэх сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган 5-нд Бээжинд чууллаа. Чуулган дээр Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао засгийн газрын ажлын тайлан хийв. Уг тайланг гадаадын хэвлэл мэдээлэл, хятад хүмүүс Хятадын харьяат нар тун их анхаарч байна.
Швейцарын "Женевийн чуулга уулзалт сонин"-д Хятадын засгийн газар нийгмийн шударга байдлыг чухалд үзэж, боловсрол, эмчилгээ зэрэг иргэдийн амьдрал ахуйн талаар хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн байна гэж тэмдэглэжээ.
Америкийн Вашингтон пост сонин, Нью-йорк таймс сонин зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Вэнь Жя баогийн хийсэн засгийн газрын тайлангаас иш татаж тэмдэглэхдээ: Хятадын эдийн засгийн хөгжлийн тэргүүн зорилт нь өсөлтийн хурдац биш харин чанарыг эрхэмлэхэд байгаа юм гэжээ.
Тайландын хятад эмэгтэйчүүдийн холбооны хүндэт дарга хатагтай Лян Бин хэлэхдээ: засгийн газрын ажлын тайлнаас Хятадын засгийн газрын боловсролын асуудлыг маш чухалд үзэж байгааг ойлгож болно гэжээ. \Баясгалан орчуулж, Буян хянав\
|