• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-06 15:57:19    
Хятад улс юмны үнийн өсөлтийг тогтоон барих тухай товлосон зорилтод хүрэх шийдвэр зориг төгс байна

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын Хөгжил Өөрчлөлтийн Үндсэний Хорооны дарга Ма Кай 6-ны өдөр Бээжинд хэлэхдээ, өнгөрсөн 5 жилд Хятад улсын авсан макро зохицуулалтын чиг шугам, бодлогууд баялаг үр дүнд хүрсэн, энэ онд үнийн өсөлтийг тогтоон барих гэсэн товлосон зорилтод хүрэх итгэл зориг Хятад улсад байна гэжээ.

      Хятадын 11 дахь сонгуулийн Бүх Хятаддын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар чуулганаас 6-ны өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Хөгжил Өөрчлөлтийн үндэсний Хорооны дарга Ма Кай, Сангийн Яамны сайд Ше Шюйрэнь, Хятадын Ардын Банкны ерөнхийлөгч Жөү Сяочуань нар эдийн засаг, нийгмийн хөгжил болон макро зохицуулалтын асуудлаар сурвалжлагчийн сонирхсон асуултанд хариулсан байна.

       Дарга Ма Кай сурвалжлагчийн сонирхсон асуултанд хариулахдаа, Хятадын эдийн засаг 5 жил дараалан 10 хувиар өсч, эдийн засгийн эргэлтийн чанар түвшин, үр ашиг ихээхэн дээшлэн, бүтэц нь байнга сайжирсан юм. Хятад улсын юмны үнэ өнөө өссөн нь голдуу хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэээс үүсэлтэй, үнийн бүтцийн чанартай өсөлт юм. Хятад улс энэ онд иргэдийн хэрэглээний зардлын ерөнхий түвшнийг 4.8 хувьд орчимд тогтоон барих гэсэн зорилтдоо хүрэх итгэл зоригтой, нөхцөл боломжтой юм гэж тэмдэглэжээ.

1 2