Фэн юнь 2-р Е дагуулыг энэ оны 10-р сард хөөргөж, ажиллах хугацаа нь дүүрсэн С дагуулыг орлуулах болно гэж Хятадын Цаг уурын газрын дарга Жэн Гүөгуан 5-ны өдөр Бээжинд мэдэгдэв.
Жэн Гүөгуан хэлэхдээ, Фэн юнь 2-р E дагуулыг "Чан жэн 3-р А" зөөгч пуужингаар сансарт гаргаж, Фэн юнь 2-р D дагуултай хамт тойрог замд бэлтгэл хүчин болж, үүний улмаар сансарт наанадаж Хятадын хоёр дагуулын тогтвортой ажиллагаагаар 24 цагт дагуулаар цаг уурын урьдчилсан хэмжилт хийхийг баталгаажуулах болно гэжээ.
Үүнээс гадна, Бээжингийн олимпийн цаг уурыг урьдчилан мэдээлэх ажлыг хариуцсан шинэ үеийн дагуул—Фэн юнь 3-р дагуулыг энэ 5-р сард хөөргөнө. Уг дагуул нь олимпийн наадамд цаг уурын баталгаатай үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ онц их гамшиг учруулах цаг уурыг урьдчилан хэмжих хүчин чадлыг ч үр ашигтай дээшлүүлэх юм байна. \Урангоо орчуулж, Буян хянав\
|