• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-06 17:29:37    
Хятад улсын Дарга Хү Жиньтаогийн Японд хийх айлчлалын бодиттой хөтөлбөрийн асуудлаар зөвшилцөж байна

Хятадын Олон Улсын Радио

       Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 6-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улсын Дарга Хү Жиньтаогийн Японд хийх айлчлалын бодитой хөтөлбөрийн асуудлаар Хятад, Япон хоёр тал нааштай зөвшилцөж байна. Хоёр орны харилцааны урт хугацааны эрүүл саруул, тогтвортой хөгжлийг ахиулахад уг айлчлал нь алс хэтийн нөлөө үзүүлнэ гэдэгт Хятадын тал итгэж байна гэлээ.

      Баншнаас хордлого авсан хэргийн улмаас Хятад улсын Дарга Хү Жиньтаогийн хийх айлчлал хойшилсон гэсэн гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлсэн агуулгыг 6-ны өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр, Чинь Ган үгүйсгэлээ. Тэр хэлэхдээ, стратегийн харилцан ашигтай харилцаа тогтоохоор Хятад, Япон хоёр тал хүчин чармайлт гаргаж байна, энэ нь ямар нэгэн үйл хэргээс болж өөрчлөгдөхгүй юм гэлээ.

      Хүнсний аюулгүйн асуудлаар хоёр орны хамтын ажиллагааны урт хугацааны механизмийг Японы талтай эртхэн тогтооход Хятадын тал бэлэн байна гэж Чинь Ган тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж Баясгалан хянав.\