• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-06 17:33:14    
Хятад улс хүн хүчний нөөц баялаг их орон болов

Синьхуа Агентлаг

      Хятадын Боловсролын Яамны сайд Жөү жи 5-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улс хүн ам олонтой том гүрэн байснаасаа хүний хүчний нөөц баялаг ихтэй улс болов. Энэ бол шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш болон өөрчлөлт хийж нээлттэй байлгах бодлого хэрэгжүүлсэн 30 жилийн хүчин чармайлтаар дамжин боловсролын талд олсон түүхэт ололт амжилт мөн гэжээ.

      Жөү жи хэлэхдээ, удаан жилийн хүчин чармайлтаар, Хятадын шат бүрийн боловсрол олон төрөл цөмөөрөө ихээхэн хөгжсөн байна. Одоо Хятадын хэмжээний 98%-иас дээших районд 9 жилийн заавал сургах боловсрол түгээмэлжиж, мэргэжлийн боловсрол ч асар ихээхэн хөгжиж, дээд боловсрол дэлхий нийтэд зөвшөөрөгдсөн олон түмэнч хөгжлийн шатанд орсон бөгөөд их ба дээд сургуулийн оюутны тоогоороо дэлхийн 1-р байрт явж байна. Үүний зэрэгцээ, бүх Хятадын хүн ардын боловсрол хүртсэн дундаж хэмжээ 8.5 жилд хүрч, дэлхийн дундаж түвшнээс давсан байна гэжээ.

      Жөү жи хэлэхдээ, дунд зэргийн тусгай мэргэжлийн боловсролыг ихээхэн хөгжүүлж , ажил төрөлтэй нягт уялдсан, ур чадварын өндөр шаардлагатай мэргэжлийн хүчнийг үлэмжээр бэлтэн хүмүүжүүлэх нь Хятадын ирээдүйн боловсролын хандлага мөн гэжээ. \Буян орчуулж, Урангоо хянав\