• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-06 17:36:13    
Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл Хятадын "хоёр чуулган"-д анхаарлаа хандуулж байна

Хятадын Олон Улсын Радио

      Ойрын хоногоос гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд Хятадын "хоёр чуулган"ыг мэдээлцгээж байгаа бөгөөд Хятадын засгийн газрын Ерөнхий сайд Вэнь Жябаогийн тависан засгийн газрын ажлын тайланд дээд хэмжээний анхаарлаа хандуулцгааж байна.

      Америкийн "Вашингтон пост сонин", "Нью-Йрок Таймс сонин" зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл Ерөнхий сайд Вэнь Жябаогийн засгийн газрын ажлын тайланг эш татан тэмдэглэхдээ, Хятадын эдийн засгийн тэргүүн үүрэг бол чанарыг эрхэмлэх явдал мөн, харин хурд биш юм гэжээ. Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл Хятадын засгийн газрын байгууламжийн өөрчлөлтийн тухай мэдээг бас мэдээлжээ. Энэ нь Хятадын засгийн газрын салбарууд хоорондын зохицуулалтад ашигтай байж, эрчим хүчний салбар дахь асуудалд нэн сайн хандаж, хүрээлэн байгаа орчныг хамгаалахаа эрчимжүүлж, банк санхүүгийн өөрчлөлтөд ашигтэй гэж үзэв.

       Английн "Файнаншл Таймс сонин"–ы мэдээнд тэмдэглэхдээ, эдийн засгийн хэт хүргэн хөгжил нь Хятадын эдийн засагт хамгийн их заналхийлал болж байна. Хятад улс үнийн өсөлт болон хэт ихээр хөрөгө оруулахыг чанга тогтоон барина гэж Ерөнхий сайд Вэнь Жябао цохон тэмдэглэсэн юм гэжээ.

      "Солонгосын өдрийн сонин", КBS зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл Хятадын засгийн газрын боловсруулан тогтоосон энэ жилийн эдийн засгийн нэмэгдийн зорилт, инфляцийг тогтоон барих, иргэдийн амьжиргааг анхаарах, тэрчлэн засгийн газрын байгууламжийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх зэрэг агуулгад илүү анхаарал тависан байна.

      Сингапурын "Лянь хэ зао бао сонин", "Страйтс Таймс сонин" зэрэг сонин Ерөнхий сайд Вэнь Жябаогийн тависан засгийн газрын ажлын тайланг танилцуулсан бөгөөд иргэдийн амьжиргааны асуудал нь Хятадын засгийн газрын анхаарч байгаа гол тал юм гэж онцлон тэмдэглэв.
\Урангоо орчуулж, Буян хянав\