Америкийн талтай харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцан ашигтай байх үндсэн дээр яриа хэлэлцээгээр санал зөрөлдөөн болон анхаарал хандуулж байгаа үйл хэргийг зохистой зохицуулж, солилцоо хамтын ажиллагаагаа өргөтгөж, Хятад Америкийн бүтээлч хамтын ажиллагааны харилцааг эрүүл саруул тогтвортой хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэж Хятад улсын дарга Хү Жиньтао 7-ны өдөр Бээжинд АНУ-ын экс ерөнхийлөгч Георги Буштай уулзах үед илэрхийлжээ.
Хятад Америкийн харилцаа сүүлийн жилүүдэд асар их амжилт олсныг дарга Хү Жиньтао өндрөөр үнэлж, Георги Бушын Хятад Америкийн харилцааг анхаарч халамжилаж, хятад америкийн найрамдлыг үйлсийг дэмжисээр ирсэнийг сайшааж байгаагаа илэрхийлжээ.
Олимпи бол олон улсын чанартай биеийн тамир спортын өвтөгш баяр болно. Олимпийг улс төржүүлж болохгүй гэж Георги Буш илэрхийлжээ. \Гэрэлт орчуулав\
|