• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-07 20:48:32    
Хятадын удирдах хүмүүс АТИХ-ын төлөөлөгчдийн хэсгийн хуралд оролцжээ

Хятадын Олон Улсын Радио

     Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга Ү Бан Гүө нарын зэрэг Хятадын удирдах хүмүүс 7-ны өдөр Бээжинд хуралдаж байгаа шинэ сонгуулийн АТИХ-ын анхдугаар чуулганы төлөөлөгчдийн хэсгийн хуралд оролцсон байна.

     Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга Ү Бан Гүө Шянган Аомэний төлөөлөгчдийн хэсгийн хурал оролцож, Шанган Аомэний засаг захиргааны онцгой раойн Засгийн газрын ажлыг Төв засгийн газар бүх хүчнээр дэмжиж, "Нэг орон хоёр систем" "Шянганчууд Шянганаа засах" "Аомэньчууд Аомэниэ засах", дээд хэмжээнд өөртөө засах чиг шугамыг эрэс хэлбэрэлтгүй хэрэгжүүлэн Шянган Аомэнийг нэн сайн бүтээн байгуулна гэж илэрхийлжээ.

     Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэн Жябао Гуандүн мужийн төлөөлөгчдийн хуралд оролцож, үзэл санаагаа чөлөөтөй байлгах бол Хятадын онцлогтой социализмын чухал эрдэнэ болно. Гуандүн муж нь Хятадын өөрчлөлт хийж нээлттэй бодлого хамгийн анх хэрэгжүүлсэн район учир өөрчлөлт хийж нээлттэй байх болон орчин үеийн байгуулалтад үргэлжлэн нийт хятадын тэргүүн эгнээнд байх хэрэгтэй гэж тэмдэглэжээ.

     ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жя Чиньлин, Ли Чанчүнь, Ши ЖИньпин, Ли Кэчян, Хэ Гүөчян, Жөү Юүнкан нар Тайвань, Жянши, Хүбэй, Гуанши, Тяньжинь, Хайнань зэрэг төлөөлөгчдийн хэсгийн хуралд оролцожээ.