Сүүлийн өдрүүдэд гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд Хятадын хоёр чуулганыг мэдээлцгээж байгаа бөгөөд Хятадын засгийн газрын ерөнхий сайд Вэнь Жя баогийн тайлагнасан засгийн газрын тайланг тун их анхаарч байна.
Америкийн Вашингтон пост сонин, Нью-йорк таймс сонин Вэнь Жябаогийн хийсэн засгийн газрын тайлангаас эш татаж тэмдэглэхдээ: Хятадын эдийн засгийн хөгжлийн тэргүүн зорилт нь хөгжлийн хурдац биш харин чанар юм гэжээ.
Английн Финансиал таймс сонинд тэмдэглэхдээ: эдийн засгийн хөгжлийн хэт их хурд нь Хятадын эдийн засгийн хамгийн том заналхийлэл болоод байна. Хятадын засгийн газар юмны үнийн өсөлт болон хэт их хөрөнгө оруулахыг чанд тогтоон барина гэж Вэнь Жябао онцлов гэжээ.
Пакистаны "Далиу таймс сонин " засгийн газрын тайлны Бээжингийн Олимпид холбоотой агуулгыг гол анхаарч, ерөнхий сайд Вэнь Жябаогийн хэлсэн үгийг эш татаж тэмдэглэхдээ: 2008 оны Бээжингийн Олимпийг бүх Хятадын ард түмэн хамтаар хүсэн хүлээж байна. Олимпийн наадам нь Хятадын эдийн засаг нийгмийн хөгжилд тус дөхөм үзүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Хятадын засгийн газраас аятай орчин ахуй бий болгож, Олимпийн наадмыг онцлогтой, өндөр түвшинтэй спортын өргөн цуглаан болгон зоиион байгуулахыг баталгаажуулна гэжээ. \Баясгалан орчуулж, Буян хянав\
|