Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сүүлийн өдрүүдэд Хятадын хоёр чуулганыг мэдээлцгээж, хоёр чуулганы эдийн засгийг тотворжуулах, иргэдийн амьжиргааг анхаарч байгаа талаар нэн их анхаарч байна.
Өмнөд Солоногосын "Цосон илбо сонин"-ны өгүүлэлд: Хятадын засгийн газар бодлогын гол талаа эдийн засгийн өсөлтийн хурдыг хөөцөлдөж байснаас нь ядуу давхаргад туслах, ядуу баяны зөрүүг арилгах, зүй зохистой боловсролд тус дөхөм үзүүлэх зэрэг ард иргэдийн амин ашиг сонирхолтой холбоотой асуудалд шилжүүлжээ.
Японы киодо агентлагийн мэдээнд тэмдэглэхдээ: засгийн газрын тайланд Хятадын засгийн газраас иргэдийн амьжиргааг чухалд үзэж байгааг тусгасан байна гэжээ. \Баясгалан орчуулж, Буян хянав\
|