• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-07 11:29:01    
Хятадын төвлөрсөн төсвөөс ядуурлыг бууруулах ажил төрлийг дэмжих хөрөнгө мөнгөө ихээр нэмэгдүүлнэ

Синьхуа Агентлаг

       Урьдчилсан төсвөөс ядуурлыг бууруулах ажил төрлийг дэмжихээр ойрын өдөр 7 тэрбум 800 сая гаруй юаниар сахүүжүүлэн, олон газрынхны 2008 оны ядуурлыг бууруулах төсөл хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, гамшигт дайрагдсан ядуу нутаг районы үйлдвэрлэлээ түргэхэн сэргээхэд туслаж, үндэстний цөөнхийн нутаг район болон үндэстний цөөнхийн онц ядуу нутаг районы эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулна гэж Хятадын Сангийн Яам 6-ны өдөр мэдэгджээ.

      Хятадын өмнөд нутаг нь ховор тохиолддог цас, бороо орж мөсдсөн гамшигт дайрагдсан бөгөөд 2007 оны өвлөөс хойш Хятадын хэсэг газар нутагт бороо хур маш бага орсноор, тариан газрын байдал маш дааруухан байгаа юм. Гамшгийн дараах сэргээн босголт болон хаврын тариалгын бэлтгэл ажлыг өрнүүлэхэд дэмжлэг үзүүлэн, ядуу нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд туслахын тулд, сүүлийн үе төвлөрсөн санхүүгээс тусгай санхүүжүүлэлтийн мөнгийг орон нутгуудад өгсөн байна.

      Эх сурвалжийн мэдээнээс үвэл, Сангийн Яам үр тариа болон хөдөө аж ахуйн мөнгөний ерөнхий нөхвөр зэрэг тусгай хөрөнгө мөнгөөр саяхан орон нутгийг 2 удаа сахүүжүүлсэн бөгөөд түүний нийт хэмжээ нь 75 гаруй тэрбум юаньд хүрчээ. \О.Дарамбазар орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\