"Хятадын өдөр тутмын сонин" буюу "China Daily"-гийн мэдээ: Хятад улс "Шэнь Жөү 7-р" гэдэг сансрын хөлгөө 10-р сард хөөргөхөөр төлөвлөж байгаа боловч, бодитой өдөр хугацааг нь цаг агаарын нөхцөл байдлын дагуу тогтооно гэж Хятадын сансар судлаач, Хятадын нисэгчтэй сансрын хөлөг, сансрын судлалын ерөнхий инженер асан Ван Юнжи 6-ны өдөр Бээжинд хэллээ.
Төлөвлөгөөний дагуу, уг сансрын хөлгийг Хятадын Гансү мужийн Жючуань дахь дагуул хөөргөх төвөөс хөөргөнө. Сансрын хөлгийн дойрог замаар нисч байх хугацаанд сансрын нисэгч бүхээгээс гарч, сансрын материалын шинжилгээний туршилт хийж, даган нисэх жижиг дагуул нисгэх зэрэг шинжлэх ухааны туршилтууд хийх юм байна. Өнөө, сансрын нисэгчдийг яаралтай сургууль хийж байна.
Хятад улс 2003, 2005 онд нисэгчтэй сансрын хөлгөө 2 удаа амжиллтай нисгэсэн юм. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
|