• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-07 11:36:54    
Дэлхийн тогтвортой байдалд эмэгтэйчүүдийн оруулж байгаа үүрэг хариуцлагийг хүндэтгэх хэрэгтэй

Хятадын Олон Улсын Радио

      "Мартын найм"-ны Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр тохиож байгаа энэ үеээр "Эмэгтэйчүүд: амгалан бус дэлхийн тогтвортой хүчин зүйл" уриан доор болж байгаа олон улсын эмэгтэйчүүдийн их хурал 6-ны өдөр Брюссельд болсон байна. Эмэгтэйчүүдийн дэлхийн тогтвортой байдалд оруулж байгаа чухал үүрэг хариуцлагыг хүндэтгэх хэрэгтэй гэж их хурлаас уриалсан байна.

      Энэх их хурлыг Европын холбооны комисс зохион байгуулсан юм байна. Финландын ерөнхийлөгч Таржа халонен, Украйны ерөнхий сайд Тумошэнко болон Америкийн төрийн нарийн бичгийн дарга Райсыг хамарсан эмэгтэйчүүдийн 50 гаруй удирдагчид их хуралд оролцсон байна. Хуралд оролцогчид "амгалан бус дэлхийн эмэгтэйчүүд", "бүс нутгаас дэлхийн тавцан гарч байгаа эмэгтэйчүүд" болон "Эмэгтэйчүүд: дэлхийн тогтвортой хүчин зүйл" зэрэг асуудлыг авч хэлэлцсэн байна.

      Европын холбооны гадаад харилцааны гишүүн хатагтай Валднер их хурлын нээлтийн ёслол дээр үг хэлсэн байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Баясгалан хянав.\