ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Хү Жиньтао 4-ний өдөр Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны хөгжилд холбогдуулан хэлсэн чухал санал нь сүүлийн өдрүүдэд Тайвань аралд хатуу тусгал гаргаж байна. Тайваний нэрт эрдэмтэн, Фү ин шинжлэх ухаан техникийн их сургуулийн профессор Сү Жяхун сурвалжлагчд ярилцлага өгөх үе хэлэхдээ, Хү Жиньтаогийн хэлсэн үг нь Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны шинэ байдлыг бий болгоход өргөн их орон зай олгож, нааштай мөртөө чухал нөлөө гаргасан байна гэжээ.
"Лянь хэ бао сонин"-ы 6-ны өдрийн мэдээний задлалтад үзэж буйгаар, Хү Жиньтаогийн хэлсэн үгийн хамгийн ил тод шинэ санаа нь нягтралыг эрхэмлэсэнд байгаа юм. Танванийг тусгаар тогтнуулахыг хүсэж байгаа, Танванийг тусгаар тогтнуулахыг зорьж байгаа, Танванийг тусгаар тогтнуулах үйл ажиллагаа хийж байгаа хүн ч гэсэн нягтран нэгдхээр чармайх хэрэгтэй юм байна.
"Жүн гүө ши бао" сонинд тэмдэглэхдээ, Хү Жиньтаогийн хэлсэн үгийн гол тал нь хоёр эргийн харилцааг сэргээж, солилцоогоо эрчимжүүлхийг уриалсанд байгаа юм. Энэ чухал яриа нь Тайваний олон этгээдийн анхаарлыг лавтай татах юм гэжээ.
"Жин жи ри бао" сонины тусгай томилсон сурвалжлагчийн үзэж байгаагаар, эх газрийн тайванд авч байгаа бодлого нэн уян хатан болж, дээд давхарга нь Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны бодлогодоо нэн итгэлтэй байгааг хэлсэн үг нь харуулж байна.\Буян орчуулж, Баясгалан хянав\
|