• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-07 11:51:36    
Хоёр эргийн харилцааны хөгжлийн талаар Хү Жинь таогийн чухал саналыг өндрөөр үнэлж байна

Рэнь Минь Ри Бао Сонин

      ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Хү Жинь таогийн 4-ний өдөр хоёр эргийн хөгжлийн харилцаанд холбогдуулан хэлсэн чухал үгэнд нийгмийн олон давхаргынхан хатуу тусгал гаргаж байна. Хү Жинь таогийн хэлсэн үг нь хоёр эргийн хэлхээ холбоо хамтын ажиллагааны алхааг түргэтгэх, "Тайванийг тусгаар тогтнуулах" гэсэн хагалан бутаргах ажиллагааг тогтоон барих, хоёр эргийн харилцаа энх тайван тогтвортой хөгжихөд тус дөхөм үзүүлэх, эх орны энх тайван нэгдлийн үйл явцыг ахиулахад томоохон бодитой ач холбогдолтой бөгөөд алс хэтийн нөлөө тусгалтай юм гэж нийтээрээр үзэж байна.

      Хү Жинь таогийн хэлсэн чухал үгэнд Тайван аралд ч хүчтэй тусгал гарсан байна. Тайваний нэрт эрдэмтэн, Пү Ин шинжлэх ухаан техникийн их сургуулийн порфессор Сү Жяхүн хэлэхдээ: Хү Жиньтаогийн хэлсэн үг нь хоёр эргийн харилцааны шинэ байдлыг нээхэд өргөн и орон зай бий болгож, нааштай бөгөөд чухал нөлөө үзүүлэх болно гэжээ. \Баясгалан орчуулж, Буян хянав\