• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-07 16:08:45    
Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны асуудлаар Дарга Хү жиньтаогийн хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэлж байна

Хятадын Олон Улсын Радио

      Хятад улсын Дарга Хү Жиньтаогийн 4-ний өдөр Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны асуудлаар хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэлж байна.

      Америкийн Конгрессын Төлөөлөгчдийн Танхимын Гадаад Харилцааны Хорооны Ази, Номхон дайн бүс нутаг болон бүх дэлхийн байгалть орчны хэсгийн комиссын дарга Фни. Ф. Х. Фалеомаваега 5-ны өдөр сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Хү Жиньтаогийн хэлсэн үг нь хүмүүсийг урамшуулам бөгөөд Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны хурцдмал байдлыг намжаахад ашигтай юм гэлээ.

      Европын Холбооны дарга орон Словени 6-ны өдөр Европын Холбооны нэрээр мэдэгдэл хийж, нэг Хятадын бодлого баримтална гэж дахин нотлоод, Тайваний эрх баригчдын хийхээр оролдож байгаа "НҮБ-д элсэх асуудлаар бүх нийтийн санал хураалт" гэгч нь Тайваний хоолойн хоёр эргийн хурцадмал байдлыг гааруулах юм гэж тэмдэглэжээ.

      Австрали, Тайланд дахь хятад хүмүүс, Хятадын харьяат нар хэлэхдээ, Дарга Хү Жиньтаогийн хэлсэн үгийг шуурхай сайшаан дэмжиж, Тайваний эрх баригчдын хийхээр оролдож байгаа "НҮБ-д элсэх асуудлаар бүх нийтийн санал хураалт" гэгчийг эсэргүүцэж байна гэжээ. Эх газрын ард иргэдтэй хамтран, хоёр эргийн харилцааны энх тайван хөгжлийн шинэ байдал тогтоохын тулд хүчин чармайлт гаргахыг тэд Тайваний ард иргэдэд хандан хүссэн байна. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\