Хятад улсын дарга Хү Жиньтао 6-нд хэлэхдээ: "Нэг орон хоёр систем" "Шянганчууд Шянганаа засах" "Аомэньчууд Аомэниэ засах", дээд хэмжээнд өөртөө засах чиг шугам бол бүрэн зөв оновчтой юм. Шянган, Аомэний ах дүү нар Шянган Аомэниэ сайн удирдан байгуулах ухаан билэг, хүчин чадалтай юм. Агуу их эх орон тань Шянган, Аомэний цэцэглэл хөгжлийн бат бэх түшиг тулгуур нь юм гэдгийг Шянган, Аомэн эх орныхоо мэдэлд орсон бодит хэрэг бүрэн гэрчилж байна гэжээ.
Хү Жинь тао мөн өдөр Бээжинд хоёр чуулганд оролцож байгаа Шянган Аомэний төлөөлөгч гишүүдтэй уулзсан байна. Тэрээр хэлэхдээ: Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсны 30 жилийн ой энэ жил тохиож байна. Өөрчлөлт нээлтийн түүхэн үйл явцад Шянган, Аомэний өргөн олон ах дүү нар чухал үүрэг гүйцэтгэж, гарамгай хувь нэмэр оруулсан байна гэжээ.\Баясгалан орчуулж, Буян хянав\
|