Олимпийн наадмыг зохион явуулах нь Хятадын эдийн засгийн урт хугацааны хөгжилд ашигтай юм гэж Бээжинд чуулж байгаа 11 дэх сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар чуулан болон Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн 11 дэх сонгуулийн Бүх Хятадын Хорооны анхдугаар чууланд оролцож байгаа төлөөлөгч, гишүүд нийдмээр үзсэн байна.
Олимпийн наадмыг зохион явуулах нь Хятадын эдийн засагт дарамт болохгүй, Хятадын эдийн засгийн бодит төгөлдөр хүчин чалалтай, Олимпийн наадмыг зохион явуулахтай холбоотой дэд бүтцийн барилга байгуулалт нь бас нөгөө талаас эдийн засгийг дайчлан хөгжүүлэх болно гэж Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны гишүүн, Бээжингийн Шинэ Дүнфан Боловсролын Шинжлэх Ухаан Техникийн Корпораци Хязгаарлагдмал Ххариуцлагатай Компанийн удирдар зөвлөлийн дарга Юй Мэйхун үзжээ.
Олимпийн наадмыг зохион явуулах нь Хятадын өөрийгөө шинэчилэх зэрэглэлийг нь дээшлүлэх явц болох төдийгүй бас Хятад улсыг олон улсынханд илрүүлж итгэл хүлээлгэх явц юм. Түүний үр дүнд олон улсын нэн их хөрөнгө оруулалт болон олон улсын хамтын ажиллагаа хийх нөхцөл боломж бүрдэж мэднэ гэж Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч, Бээжин хотын Фэнтэй дүүргийн орлогч дарга Янь Аошя үзсэн байна. \О.Дарамбазар орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|