Хятадын чанарын хяналт шалгалт хорио цээрийн үндэсний ерөнхий газрын дарга Ли Чанжян Бээжинд хэлэхдээ, Олимпийн наадмын хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн байдлыг батлахад Хятад улс бүрмөсөн итгэлтэй байна гэжээ.
Ли Чанжян 6-ны өдөр сурвалжлагчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, Олимпийн наадмын хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн байдлыг батлахын тулд, Хятадын засгийн газар болон Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах комисс нь Олимпийн наадмын хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн байдлын маш боловсронгуй, үр ашигтай хяналтын систем байгуулаад байна. Олимпийн наадмын хүнсний бүх бүтээгдэхүүн нь нарийн нямбай шалгаж сонгосон аж ахуйн нэгжүүд болон тэжээж үржүүлэх аж ахуйн нэгжүүдийн олон улсын стандарт хангасан хүнсний бүтээгдэхүүнүүд юм. Үүний зэрэгцээ бас холбогдох салбаруудын хатуу шалгалтыг хүлээж байгаа юм гэжээ.\Буян орчуулж, Баясгалан хянав\
|