Хятадын хоёр чуулган Бээжинд чуулж байна. Мартын наймны баяраар хоёр чуулганы мэдээллийн төв АТИХ-ын найман эмэгтэй төлөөлөгчийг урьж, дотоод гадаадын сэтгүүлчидтэй уузлуулав.
Энэ найман төлөөлөгчийн дотор багш, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн эзэн, эмч, зохиолч, хуульч, тариачин байж, улс төрийн амьдрал дах эмэгтэйчүүдийн байр суурь, эмэгтэйчүүдийн хууль ёсны эрх ашгийг баталгаажуулах, эмэгтэй төлөөлөгчдийн үүргийг хэрхэн бадруулах зэрэг асуудлаар өөр өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байна.
Хятадад өнөө ажил хийж байгаа эмэгтэй 347 сая байж, ажилаж байгаа нийт хүн амын 40 гаруй хувийг эзэлж байна. Эмэгтэйчүүдийг улс төрийн амьдралд оролцуулах явдалд улс орон онцгой анхаарал тавиж, бодитой бодлого тогтоон баталгаажуулж байна. Эмэгтэйчүүд өнөө улс орны хөгжил дэвшлийг бүтээгч бөгөөд түүний үр шимийг хүртэгч болсон байна. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|