ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Хү Жиньтаогийн 4-ний өдөр Тайваний хоолойн хоёр эргийн харилцааг хөгжүүлэх тухай хэлсэн чухал саналыг Шянган, Аомэн районыхан халуунаар хүлээн авч, өндрөөр үнэлж байна.
Шянганы Хятад хэлний их сургуулийн профессор Лян Бинжүн хэлэхдээ, дарга Хү Жиньтао хэлсэн үгэндээ хоёр эргийн эх орон нэгтэй ах дүү нарын язгуур ашиг сонирхол, Хятадын үндэстний ирээдүйн хэтийн төлөвөөс авч үзэн, агуу уужим байр сууриа харуулсан байна гэжээ. Дарга Хү Жиньтао хэлсэн үгэндээ хоёр эргийн харилцааг энх тайванаар хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх эх газрынханы сүүн цагаан чин үнэнч санааг бүрэн илтгэв. Шянган, Аомэний эх орон нэгтэй хүмүүс болон гадаадад байгаа Хятадын харьяат хятад хүмүүс цөмөөрөө хоёр эргийн харилцааг энх тайванаар хөгжүүлэхийг дэмжиж, "Тайванийг тусгаар тогтнуулах" хагалан бутаргах ажллагааг эрс эсэргүүцнэ гэж Аомэн районы Хятадын энх тайван нэгдэлд тус дөхөм үзүүлэх нийгэмлэгийн дарга Лю И-лян нар илэрхийллээ.
Шянганы "Вэнь хүй бао "сонин, "Шин До ри бао" сонин болон Аомэний "Синхуа Аомэн бао " сонин , "Ши минь бао" сонин зэрэг гол гол сонинууд сүүлийн өдрүүдэд олон нүүрээр холбогдох мэдээллийг мэдээлцгээж байна.\Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|