• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-09 19:44:49    
Хятадын удирдагчид АТИХ-ын ээлжилт чуулганы хэсгийн хэлцэлд тус тус оролцжээ

Хятадын Олон Улсын Радио

      ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Хү Жинь тао нарын зэрэг Хятадын удирдагчид 9-нд, Бээжинд чуулж байгаа 10 дахь сонгуулийн БХАТИХ-ын чуулганы анхдугаар хурлын зарим хэсгийн хэлцэлд тус тус оролцсон байна. Хү Жинь тао Шань дүн мужийн төлөөлөгчдийн хэлцэлд оролцоод, Хятадын эдийн засгийн хөгжлийн хэлбэрийн өөрчлөлтийг түргэтгэж, эдийн засгийг нэн түргэн сайн хөгжүүлэх хэрэгтэй. Хятадын онцлогтой хөдөө аж ахуйн орчин үеийн замаар замнахыг баримталж, социалист шинэ хөдөө тосгоны байгуулалтыг ахиулах хэрэгтэй гэж онцолсон байна.

      БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бан гүө Фү жянь мужийн төлөөлөгчдийн хэлцэлд оролцоод, АТИХ-ын дүрмийг баримтлан болосронгуй болгож, шинэ байдалд АТИХ-ын ажлыг сайтар хийж, Хятадын онцлогтой социалист улс төрийн хөгжлийн замыг эрхбиш баримталж, өргөн олон ард түмний үндсэн ашиг сонирхлоос үүсэхийг баримталж, хуулийн дагуу дэг журмаар ажил хийдлээ биелүүлэхийг баримтлах хэрэгтэй гэж илэрхийлжээ.

      Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жя бао Гирин мужийн төлөөлөгчдийн хэлцэлд оролцоод, зүүн хойд зүгийн нутаг нь аж үйлдвэрийн нэлээд сайн үндэс суурь болон эх баялгийн давуутай тул зүүн хойд зүгийн нутгийн ашигтай боломжийг бүрэн гүйцэд ашиглаж, асар том төхөөрөмжийн үйлдвэрлэл зэрэг давуутай үйлдвэрүүдийн хөгжлийг ахиулах хэрэгтэй. Эдийн засаг нийгмийн хөгжлийг эрчим хүч хэмнэх, экологийг хамгаалахтай уялдуулж, нэгдэлтэй байршуулж, өнөө болон алс хэтийн хөгжлийг уялдуулах хэрэгтэй гэж илэрхийлжээ.\Э.Цогзолмаа орчуулав.\