УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны гишүүн, Хятадн Буддын шашны нийгэмлэгийн даргын орлогч бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга Шуэ Чэн 9-ний өдөр Бээжинд болсон УТЗЗ-ын 11 дэх сонгуулийн Бүх Хятадын хорооны анхдугаар чуулганы 3-р бүгд хурал дээр үг хэлэхдээ, Хятад улс соёлын бодит хүчнин чадлын байгуулалтаа эрчимжүүлэх ёстой гэж тэмдэглэжээ.
Шуэ Чэн хэлэхдээ, соёлын бодит хүчин чадалд, соёлын нөлөөлөх хүчин, үнэ цэнийн тухай үзэлтийн уриалан дуудах хүчин, ёс суртхууны нөлөөлөх хүчин, улс төрийн тогтолцоо, үзэл суртал, гадаад харилцааны үнэмшүүлэх хүчин зэрэг хэдэн тал багтаж байна гэжээ.
Хятадын бодит хүчин чадлын байгуулалт нь бусад соёл иргэншлийн үнэ цэнийн тухай үзэлтэнд заналхийлал болохгүй, Хятад улс өөрийн соёл иргэншлийн оюун ухаанаа чармайн харуулахын зэрэгцээ, бусад соёл иргэншлийг сонирхож хүндэтгэх болно гэж тэрээр онцолжээ./Хүчит орчуулж, Цэцэн хянав/
|