• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-09 17:17:48    
Хоёр эргийн энх тайван хөгжлийн шинэ байдлыг бий болгоно

Синьхуа Агентлаг

       Тайваний хоолойн хоёр эргийн энх тайван хөгжлийн шинэ байдлыг бий болгоно гэж Хятадын Ардын УТЗЗ-ын Бүх Хятадын Хорооны гишүүн Ли Ү-вэй 9-ний өдөр Бээжинд болсон Хятадын Ардын УТЗЗ-ын 11- дэх сонгуулийн Бүх Хятадын Хорооны анхадугаар чуулганы 3-р бүгд хурал дээр хэллээ.

       Тайваний тусгаар тогтнохыг эсэргүүцэж хазаарлан зогсоох явдлаар Тайваний тухай ажлын чухал зорилт болгож, нэг Хятадын зарчмыг эрс хэлбэрэлтгүй баримталж, хоёр эргийн хүмүүсийн хэлхээ холбоо болон эдийн сазаг, худалдаа, соёлын харилцаа, хамтын ажиллагааг нааштай хөгжүүлж, Тайваний бизнесменуудын эх газарт ажил төрөл эрхэлэхэд нэн ашигтай нөхцөл боломж хангахыг тэрээр Хятадын Го Миньдан намын хувьсгалт хорооны Төв хорооны өмнөөс үг хэлж санал болгов.

       Улс төрийн үйл хэрэгт оролцогч намын хувьд Го Миньдан намын хувьсгалт хорооны Төв хороо нь хоёр эргийн ах дүү нарын аз жаргалын төлөө, Тайваний хоолонй бүс нутгийн энх тайваны төлөө, улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж, Хятадын үндэстнүүдийн язгуур ашиг сонирхолыг хамгаалж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргээн мандалтад тус дөхөм үзүүлэхийн төлөө хүчин чадлаа хандивлах болно гэж тэрээр хэллээ. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\