ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, 11 дэх сонгуулийн УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны анхдугаар чуулганы дарга нарын хурлыг даргалсан Жя Чин линь, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, ХКН-ын төв хорооны улс төр хуулийн хорооны нарийн бичгийн дарга Жөү Юн кан нар 10-нд Бээжинд болж байгаа 11 дэх сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы Ни сягийн төлөөлөгчид, Хар мөрөн мужийн төлөөлөгчдийн хэсгийн хуралд тус тус оролцсон байна. Жя Чин линь Ни сягийн төлөөлөгчдийн хэсгийн хуралд оролцоод хэлэхдээ, энэ жил Ни сягийн Хотон Үндэстний Өөртөө Засах Район байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байна. Ни сягийнхан эдийн засгийн хөгжлийн хэлбэрээ өөрчлөхөд хүч тавин, ардын амьдралыг сайжруулан баталгаажуулж, үндэстний эв санааны нэгдэл, шашны найрамдлыг хамгаалж, эдийн засаг нь хөгжсөн, үзэсгэлэн сайхан байгаль орчинтой, ард түмэн нь чинээлэг баялаг Ни сяаг цогцлон байгуулах хэрэгтэй гэжээ.\Э.Цогзолмаа орчуулав\
|