|
|
(GMT+08:00)
2008-03-10 15:11:01
|
Цагт 300 км-ын хурдтай галт тэргийг Олимпын наадмын үеэр албан ёсоор ашиглалтад оруулна
Синьхуа Агентлаг
Хятадын үйлдвэрлэсэн цагт 300 км-ын хурдтай галт тэрэгний туршилтын ажил нэгэнт дууслаа. 8-р сард Бээжингийн Олимпын наадмын үеэр албан ёсоор ашиглалтад оруулна гэж Хятадын Төмөр замын яамны Наннингийн Төмөр замын товчооны дарга Шао Липин 9-ны өдөр Бээжинд хэлсэн байна. Шао Липин хэлэхдээ, Энэ бол Хятадын төмөр замын тоног төхөөрөмж үйлдэх ажил төрлийн бас нэгэн чухал амжилт болох юм. Хятад улс одоогийн байгаа төмөр замын шугамаар галт тэргэний хурдыг нэмэгдүүлэх техникийн талаар дэлхийн тэргүүн эгнээнд орсон байна. Өнөө Хятадын байгуулж байгаа юм уу, байгуулах гэж байгаа зорчигч тээврийн 10 тусгай замын хурд нь цагт 300 км юм уу түүнээс давах юм. Цагт 350 км хурдтай галт тэргийг ч судлан үйлдэж байна гэжээ. \Пэрлаймаа орчуулж,Баясгалан хянав\
|
|
|