• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-10 16:17:02    
Байгаль орчин нөөц баялаг болон оюуны өмчийн эрхийг хуулийн дагуу хамгаалахаа эрчимжүүлэв

Хятадын Олон Улсын Радио

      Өнгөрсөн таван жилд Хятадын Прокурорын байгууллага байгаль орчин нөөц баялаг болон оюуны өмчийн эрхийг хуулийн дагуу хамгаалахаа эрчимжүүлж ирсэн байна гэж Хятадын Ардын Дээд Прокурорын дарга Жя Чүньван 10-ны өдөр Бээжинд илэрхийлэв.

      Жя Чүньван 11 дэх сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар чуулган дээр ажлын тайлан хийх үе хэлэхдээ, таван жилийн турш, Хятадын Прокурорын байгууллга зах зээлийн эдийн засгийн диг журам болон байгаль орчны нөөц баялагийг эвдсэн гэмт хэрэгт эрс шийдвэртэй цохилт өгч, байгаль орчинд ноцтой бохирол учруулсан осол, хууль бусаар уул уурхай олборлосон зэрэг байгаль орчин нөөц баялагийг эвдсэн гэмт хэрэгт холбогдсон 37 мянга гаруй хүнийг баривчлахыг зөвшөөрсөн байна гэжээ.

      Хуурмаг шошго бүртгүүлэх, зохиогчийн эрхэд халдсан зэрэг оюуны өмчийн эрхэд халдсан хэрэгт холбогдсон 6300 гаруй хүнийг баривчлахыг зөвшөөрсөн байна. Үүнээс гадна, зарим газрын оюуны өмчийн эрхэд халдсан онцгой байдалд чиглүүлэн Хятадын Прокурорын байгууллга хавтаст хэрэгт бүртгэн хяналт тавих ажил өрнүүлсэн юм байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\