Өнгөрсөн таван жилд, Хятадын шат бүрийн шүүх нь оюуны өмчийн эрхтэй холбоотой эрүүгийн хэрэг, иргэний хэрэг, засаг захиргааны хэрэг зэрэг нийт 70 мянга гаруй хэргийг шүүн таслав гэж Хятаыдн Ардын дээд шүүхийн дарга Шяо Ян 10-ны өдөр Бээжинд хэлсэн байна.
Шяо Ян хэлэхдээ, таван жилийн турш, Хятадын шат бүрэн шүүхийн шүүн тасалсан оюуны өмчийн эрхэнд халдсан эрүүгийн гэмт хэрэг үүнээс өмнөх таван жилийхээс 2.33 дахинаар нэмэгдсэн байна. Оюуны өмчийн эрхэнд халдсан гэмт хэрэгт хатуу цохилт өгөхийн зэрэгцээ, хууль бусаар эрхлэлт хийх, хуурмаг бараа бүтээгдхүүн үйлдвэрлэн борлуулах гэмт хэргийн доторхи оюуны өмчийн эрхэнд халдасан гэмт хэрэгт цохилт өгөх ажлаа эрчимжүүлсэн байна гэжээ.
Шяо Ян цааш нь хэлэхдээ, 2003 оноос 2007 онуудад зохиогчийн эрх, патент, шошгийн эрхэнд халдах, зүй бусаар өрсөлдөх, техникийн гэрээ болон ургамалын шинэ сортын тухай маргаан зэргийг багтаасан оюуны өрчийн эрхэнд халдсан иргэний хэгийгшүүн таталсан хэмжээ нь үүнээс өмнөх таван жилийнхээс 2.5 дахинаар нэмэгдсэн байна. Барааны шошго, патент, зохиогчийн эрх зэргийг багтаасан засаг захиргааны хэргийг шүүн тасалсан хэмжээ нь үүнээс өмнөх таван жилийнхээс 6 дахинаар нэмэгдсэн байна гэжээ. /Хүчит орчуулж, Цэцэн хянав/
|