Хятадын Хөдөө Аж Ахуйн Яамны орлогч сайд Вэй Чаоань 10-ны өдөр Бээжинд хэлэхдээ, ноднин жил Хятадын үр тарианы нийт ургац хураалт 500 тэрбум КГ хүрч, 1985 оноос хойш, анх удаагаа 4 жил дараалан ургац хураалт нэмэгдсэн байна.
11-р сонгуулийн БХАТИХ-ын чуулганы сэтгүүлчидэд ярилцлага өгөх үе тэрээр хэлэхдээ, ноднин жил Хятад улс хөдөө аж ахуйг дэмжих бодлогоо үргэлжлэн боловсронгуй болгож, эрчимжүүлсний улмаар тариачдын үр тариа тарих идэвхжилийг улам бадруулж, үр ашигтай хамгаалж чадсан тул үр тарианы үйлдвэрлэл маш сайн хөгжсэн байна гэжээ. Тэрээр бас хэлэхдээ, ноднин жил Хятадын тариачдын хүн нэг бүрийн цэвэр орлого дунджаар 4100 гаруй юаньд хүрч, 9.5 хувиар өссөн байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятад улс энэ онд, үр тарианы ургац хураалтыг 500 тэрбум КГ-с дээш байлгаж, тариачид хүн нэг бүрийн цэвэр орлогыг 6 хувь нмэгдүүлхээр чармайх болно гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\
|