Хятадын хэсэг раионы цас бороон орж хүйтэрсэн гамшиг нь Хятадын энэ оны үр тарианы үйлдвэрлэлийг нэг их нөлөөлсөнгүй, гэвч тариачдын оролго зохих хэмжээнд нөлөөлөгдөх болно гэж Хятадын Хөдөө аж ахуйн яамны сайдын орлогч Вэй Чао-Ань 10-ны өдөр Бээжинд хэлсэн байна.
11 дэх сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы хэвлэлийн бага хурал дээр, Вэй Чао-Ань хэлэхдээ, энэ удаагийн гамшиг нь голцуу хүнсний ногоо болон жимисийн үйлдвэрлэлийг нөлөөлж, өвлийн улаан буудайн үйлдвэрлэл нөлөөлөгдсөнгүй. Засгийн газрын байгууллагын гамшгийн тухай магадлал нэлээд зөв оновчтой учираас гамшгаас авран тэтгэх арга хэмжээ үр ашигтай хэрэгжиж,Хятадын хэмжээний хөдөө аж ахуйн бүтээгдхүүний хангамж болон үнэ ханш нь харицангуй тогтвортой байна гэжээ. \Хүчит орчуулж, Цэцэн хянав\
|