• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-11 21:24:02    
Цаг агаарын өөрчлөлтийг хамтаар аргацаана

Синьхуа Агентлаг
      Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 11-ний өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэг хамтын ажиллагаа, солилцоо болон хэлхээ холбоогоо эрчимжүүлж, цаг агаарын өөрчлөлтийг үр ашигтай аргацаах арга бодлогыг хамтаар хайхыг Хятад Улс хүсч байна. Энэ талаар Хятадын засгийн газар идэвхтэй байр суурь баримталсаар ирсэн юм гэжээ.  Мэдээлснээр, хорин орны бүлгийн Байгаль Орчны Яамны сайд нарын хурал 3-р сарын 14-ний өдрөөс 16-ны өдрүүдэд Японы Чибад хуралдах юм байна. Чинь Ган хэлэхдээ, Хятадын төлөөлөгчид идэвхтэй, бодитой, нээлттэй байр сууриар энэ удаагийн хуралд оролцох болно гэжээ. Чинь Ган тэмдэглэхдээ, өнөөгийн тулгам үүрэг бол хөгжсөн орон 2012 оноос өмнө бохирдууллыг багасгах үүргээ биелүүлэхийн зэрэгцээ хөгжиж байгаа орнуудад техник болон хөрөнгө мөнгөний дэмжлэг идэвхтэй хангаж, хөгжиж байгаа орны цаг агаарын өөрчлөлтийг аргацаах хүчин чадлыг дээшлүүлнэ, үүний зэрэгцээ Хятадыг оролцуулсан хөгжиж байгаа орнууд ч өөрийн тогтвортой хөгжлийн стратегийн дагуу арга хэмжээ авч, нааштай хүчин чармайлт гаргах ёстой гэжээ.\Ч.Гантөмөр орчуулж, Э.Цогзолмаа хянав\