|
 |
(GMT+08:00)
2008-03-11 21:32:55
|
 |
Засаг захиргааны удирдлагын тогтолцоо болон байгууламжийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх асуудлаарх сэтгүүлчдын асуултанд хариуулжээ
Синьхуа Агентлаг
сүүлийн үе Хятадын Төрийн Байгууллагын Орон Тооны Комиссын тамгын газрын хариуцлагатай хүн сэтгүүлчдын сонирхсон засаг захиргааны удирдлагын тогтолцоо болон байгууламжийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх тухай асуултанд хариуулжээ. Уг хариуцлагатай хүн сэтгүүлчдын сонирхсон асуултанд хариулж хэлэхдээ, шинэ байдал шинэ үүрэг хариуцлагын байдлаас үзэхэд, Хятад улсын өнөөгийн хэрэгжүүлж байгаа засаг захиргааны удирдлагын тогтолцоонд нийцэлдэхгүй зүйл оршиж байна. Энэ нь голдуу засгийн газрын үүрэг хариуцлагын өөрчлөлт шаардлага хангаагүй байгаа, засаг захиргааны байгууламжийн байршуулалт төдийлөн зохистой биш байгаа зэрэг болно. Иймээс засаг захиргааны удирдлагын тогтолцооны өөрчлөлтийг эрхбиш гүнзгийрүүлэх хэрэгтэй гэжээ. Тэрээр хэлэхдээ, засаг захиргааны удирдлагын тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлэхийг удирдах үзэл санаа бол: шинжлэх ухаанч хөгжлийн үзэлтийг гүнзгий туушлуулан найдваржуулж, үйлчлэх засгийн газар, хариуцлага хүлээх засгийн газар, хуулиар засах засгийн газар, цэвэр цэгч засгийн газар байгуулах шаардлагын дагуу үүрэг хариуцлагыг өөрчилж, харилцааг шулуутгаж, бүтцийг шилдэгжүүлж, үр ашгийг дээшлүүлэхэд хүч тавьж, эрх үүргийг нэгдэлтэй болгож, ажлын хуваарлалтыг зүй зохистой байлгаж, шинжлэх ухаанчаар бодлого тогтоож, ялгам урагштай хэрэгжүүлж, хүчтэй хяналт тавьж, бүх талаар чинээлэг нийгэм байгуулахад тогтолцооны баталгаа хангах гэсэн болно гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав\
|
|
|