• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-11 10:49:48    
Хятадын албан журмаар мод тарих болон нутаг дэвсгэрээ ойжуулах ажил ил тод амжилтад хүрэв

Рэнь Минь Ри Бао Сонин

      3-р сарын 12-ны өдөр бол Хятадын мод тарих өдөр мөн. Бүх Хятадын ойжуулах ажлын хорооны алба 11-ны өдөр зар нийтэлж тэмдэглэхдээ, 2007 оны эцэс хүртлэх байдлаар, 30 жилийн турш Хятад улсад давхардсан тоогоор 11 тэрбум хүн албан журмын мод тарих ажилд оролцож, 51 тэрбум 500 сая гаруй ширхэг мод тарьсан байна гэжээ.

      Хятадын Ойн аж ахуйн үндэсний газрын дарга Жя Жибан хэлэхдээ, Хятадын газар нутгаа ойжуулан зүлэгжүүлэх ажил ил тод амжилтад хүрсэн байна. Өнөө бүх Хятадын ойн бүрхэвц 1981 онд 12 хувь байснаасаа одоо 18.21 хувьд хүрсэн байна. Таримал ойн талбай нь дэлхийн таримал ойн талбайн 1\3-%-ийг эзлэж, дэлхийд тэргүүлж байна. НҮБ-ын бүх бөмбөрцгийн ой модны эх баялагт хийсэн сүүлийн үеийн үнэлгээгээс үзэхэд, Хятадын таримал ойн талбайн жил тутамд нэмэгдсэн хэмжээ нь бүх дэлхийн жил тутамд нэмэгдсэн хэмжээний 53%-ийг эзэлж, ой модны баялаг хамгаас түргэн нэмэгдсэн орон болов гэжээ. \Пэрлаймаа орчуулж,Баясгалан хянав\