• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-11 14:22:57    
Олимпийн наадам өндөрлөсний дараа Хятадын эдийн засгийн өсөлт буурахгүй

Синьхуа Агентлаг

      Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны гишүүн, эдийн засагч Ли И-нин 10-ны үдээс хойно Бээжинд сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, 2008 оны Бээжингийн Олимпийн наадам өндөрлөсний дараа Хятадын эдийн засгийн өсөлт буурахгүй юм гэж илэрхилйжээ.

      Хятадын эдийн засаг аж үйлдвэржилтийн дунд хугацааны үе шатанд оршиж, гуравдугаар аж үйлдвэр бас хөгжлийн маш их орон зайтай байна гэж тэрээр үзсэн байна.

      Засгийн газрын ажлын тайланд энэ оны эдийн засгийн өсөлтийг 8% орчим байлгана гэж дэвшүүлсэн нь удирдамжийн чанартай юм, бодит өсөлт нь 10% орчим хэвээр байж, нодниныхоос бага зэрэг дор болж мэдэх боловч ихээр буурахгүй гэж тэрээр бас үзжээ.

       Энэ оны эхний хагаст дотоодын юмны үнийн төвшин нэлээд өндөр төвшинд байх боловч, сүүлийн хагас жилд төрөл бүрийн арга хэмжээ хэрэгжихийн дагалдан, юмны үнийн өсөлтийг тогтоон барих хандлага гарах болно гэж Ли И-нин төсөөлсөн байна.

      Юаний ханшны өсөлтийн талаар сурвалжлагчийн сонирхсон асуултанд Ли И-нин хариулах үедээ, Хятадын Засгийн газрын авсан юаний ханшны хэлбэлзэлтийн орон зайг уужим болгосон арга нь зөв юм. Юаний ханш нь зах зээлийн эрэлт хэрэгцээний нөлөөллөөр хэлбэлзэж, юаний ханшны мехнизм өөрөө буй болох юм гэжээ. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\