Хятадын байгаль орчны мэрэгжилтэн, Хятадын шинжлэх ухааны академийн Эклоги байгаль орчны хамгаалалтын судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ван Рүсүн 10-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Бээжин тэрчлэн эргэн тойрны районы бохирдол ихтэй аж үйлдвэрийг Олимпийн дараа ч бүрмөсөн хаавал зохино гэжээ.
Сурвалжилагчид ярилцалга өгөх үед Ван Рүсүн хэлэхдээ, Олимпийг угтаж байгаль орчны хамгаалалт хийх нь нэр төрөө хамгаалахын төлөө л байж болохгүй, бохирдол ихтэй аж үйлдвэрийг Олимпийн наадмаас өмнө хаах хэрэгтэй бөгөөд Олимпи дууссны дараа ч ажлыг нь сэргээж болохгүй гэжээ.
Бохирдол ихтэй аж үйлдвэрийг нүүлгэх асуудлаар Ван Рүсүн хэлэхдээ, ийм аж үйлдвэрийг аж үйлдвэрийн районд төвлөрүүлэн байгуулж, байгаль орчны хатуу удирдан хамааралт хэрэгжүүлж, бохир бодис гаргахыг нь баримжаанд нийцүүлж байхаас биш зөвхөн бусад газар нүүлгээд нэн их бохирдол бий болгохоос зайласхийх хэрэгтэй гэжээ. \Гэрэлт орчуулж, Пэрлаймаа хянав\
|