2010 он гэхэд гол болох бохир бодис гаргах хэмжээг 2005 оныхоос 10 хувиар буруулах зорилтоо биелүүлэхэд Хятад улс итгэлтэй байна гэж Хятадын Байгаль орчныг хамгаалах үндэсний ерөнхий газрын даргын орлогч Жан Лижүнь 11-ний өдөр Бээжинд хэлсэн байна.
БХАТИХ-ын ээлжит чуулганы мөн өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Жан Лижүнь сурвалжлагчийн сонирхсон асуултад хариулж хэлэхдээ, Хятадын засгийн газар бохир бодис гаргах хэмжээг багасгах ажлыг маш чухалд үзэж байна. 2006 онд, Байгаль орчныг хамгаалах үндсэний ерөнхий газар болон 31 муж, хот, өөртөө засах раионы засгийн газар, цахилгаан хүчний 5 компани гол болох бохир бодис гаргах хэмжээг багасгах хариуцалгын бичигт тус тус гарын үсэг зурсан байна гэжээ.
Өнгөрсөн онд, Хятадын Төрийн зөвлөл мөн эрчим хүч хэмнэж бохирдлыг багасгах ажлын цогцолбор төсөл болон бүртгэх, хянаж шалгах төсөл болон арга боловсруулан тогтоосон байна.
Жан Лижүнь хэлэхдээ, Хятадын шат бүрийн засгийн газар нь эрчим хүч хэмнэж бохирдлыг багасгах ажлыг маш чухалчилж, хариуцалгатай байгууллага нэгж болон хүнийг тогтоож, хариуцлага нэмэгжлэх дүрэм хэрэгжүүлж байна гэжээ. \Хүчит орчуулж, Цэцэн хянав\
|